Төрийн өмчийн зургаан их сургуулиудын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС,МУБИС, АШУҮИС, ШУТИС,ХААИС, СУИС-ийн номын санг нээлттэй ашиглах боломжтой болжээ. Ингэснээр оюутнуудад дараах үйлчилгээ нээлттэй болно.
Үүнд:
- Уншлагын танхимаар үйлчлэх
- Сан хөмрөгт хамрагдаж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх
- Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх
- Хэвлэх, хувилах сканердах үйлчилгээ үзүүлэх
- Гадаад дотоодын мэдээллийн сангуудад хандах, цахим ном унших боломжоор хангах зэргээр үйлчилгээ авах боломжтой. Харин ачаалал үүсгэхгүй байх зорилгоор долоо хоногт хоёр үйлчлүүлэх хуваарийг гаргажээ