Украины уран гулгагч Максим Никитин Спортын яамны зөвлөмжөө зөрчиж, сэтгүүлчидтэй орос хэлээр ярьжээ. Украины иргэд интернэтээр тамирчныг дэмжсэн байна.
Александра Назароватай ритмт бүжгээр өрсөлдөж буй Никитин Украины эрх бүхий хүмүүсээс Бээжингийн өвлийн олимпийн үеэр гаргасан хэлний зааварчилгааг биелүүлэхээс татгалзаж, өөрийгөө хүссэн хэлээрээ ярих боломжтой чөлөөт хүн гэжээ. Харьковын уугуул тэрбээр зөв асуултуудад зөв хариулт өгнө гэж мэдэгдсэн байна.
Украины олон нийтийн сүлжээ хэрэглэгчид Никитинийг дэмжиж, түүнийг оросоор ярих эрхтэй гэжээ. Харин олимп үзэгчид уран гулгагчийг эх оронд нь гутаан доромжилж, тэр улс орноосоо ч явж мэднэ гэж болгоомжилж байна. Украинчуудын олонх нь хэлний асуудал ийм хэмжээнд хүрсэнд маш ихээр дургүйцэж байгаа аж.
“Наадам эхлээ ч үгүй байхад манайхан ялж эхэллээ” хэмээн Луганск мужийн иргэн Руслан Б. Facebook Руслан Б бичсэн бол “Иймдээ тулах гэж. Оросоор ярих нь иргэний дэвшил болох гэж” хэмээн Запорожьегийн Александр З. бичжээ.
«Яам нь өөрөө тэмцээнд оролцохоор явахгүй юу. Улс орных нь тал нь польшоор ярьж байхад яагаад хэн ч үүнд дургүйцдэггүй юм бэ? Баруун Укарин украин хэлтэй болтол өдий байхад зарим нь словак, унгар, польш гээд юу нь мэдэгдэхгүй хэлээр хольж ярьсаар л байна шүү дээ » гэж Evgeniy Z бичжээ.
Украины Спортын яам Бээжингийн өвлийн олимпод тамирчдаа явуулахаас өмнө оросуудтай зураг авахуулахгүй байх, түүнчлэн төрийн хэлээрээ ярихыг үүрэгджээ. Ийм үйлдэл гаргах болсон нь Токиогийн зуны олимпоор хөнгөн атлетикийн тамирчин Ярослава Магучих Оросын тамирчин Мария Ласицкентэй хамтдаа зураг авахуулсантай холбоотой.
Харин Никитиний хэлний хувьд гаргасан шийдвэр нь Украины бүх тамирчин улс төр, үзэл суртлын зааварчилгаанд захирагдахад бэлэн биш байгааг харуулж буй юм.
Эх сурвалж: ЭКОНОМИКА