ЭМЯ: Сүүлийн 24 цагт 553 иргэн коронавирусийн халдвар авч, нэг иргэн нас баржээ

Сүүлийн 24 цагт 553 иргэн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нэг хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,074 хүн эндээд байна.
Халдварын 315 тохиолдол нь Улаанбаатар хотод, 238 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,822 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22,787 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.