Монголын цанын холбоо Швейцарийн цанын холбоотой жил гаруйн хугацаанд хамтран ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцарь дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсэн юм.Швейцарын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа
“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарийн цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тосолгоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа аж. Мөн улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар болжээ.