АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар 2014 оноос хойш дэлхийн далай тэнгисийн талаас илүү хэсэгт хэт өндөр температур ажиглагдаж байгаа бол 2019 онд далайн гадаргуугийн 57% -д халуун давалгаа бүртгэгдсэн талаар PLOS Climate сэтгүүл мэдээлжээ.
Тус сэтгүүл Америкийн эрдэмтэд сүүлийн 150 жилийн далайн гадаргын температурын мэдээлэлд хийсэн дүн шинжилгээг нийтэлсэн бөгөөд далайн температурт эрс тэс өөрчлөлт орсон хугацааг 2014 он байсан гэдэгт санал нэгдсэн байна. Энэ хандлага дараагийн жилүүдэд үргэлжилж, 2019 онд далайн 57% -д хүрсэн бол 19-р зууны сүүлчээр далайн гадаргуугийн ердөө 2% нь маш өндөр температуртай байсан хэмээн судалгаанд дурджээ.
Эрдэмтэд 2014 оныг далай тэнгисийн төлөв байдлын хувьд “буцах боломжгүй цэг” гэж хүлээн зөвшөөрсөн байна. Учир нь 1998 онд Өмнөд Атлантын далайд, 2007 онд Энэтхэгийн далайд халуун давалгаа хэвийн үзэгдэл болжээ.
Арктикийн халуун долгионд өртөж буй далайн гадаргуугийн талбайн хэмжээ нэмэгдсэн нь далайн халуун давалгаа өнгөрсөн зуунтай харьцуулахад хамгийн их буюу 5.3 дахин өсөхөд нөлөөсөн бөгөөд “дулааны долгион” далайн экосистемд цаашид ч нөлөөлнө гэж нийтлэлийн зохиогчид тэмдэглэжээ.
Дулаарал, түүний үр дагавар нь ирээдүйд болох үйл явдал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг боловч судалгааны үр дүн дэлхийн дулаарал аль хэдийнэ өнөөдрийн, энэ цагийн асуудал болсоныг харуулж байна.