Хакасын Аскизский дүүргийн төмөр замын өргөтгөлийн ажлын талбайд ажиллаж байгаа археологичид манай эриний эхний зуунд хамаарах орон зайн дүрслэл бүхий өвөрмөц чулуун хавтан илрүүлжээ. Хавтан дээрх дүрлэлийн утгыг одоогоор хараахан тайлж амжаагүй байна гэж Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн аврах археологийн ажлын хэлтсийн дарга Антон Выборнов сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хакас-Минусинскийн сав газар эрт дээр үеэс археологийн онцгой бүсэд багтаж ирсэн 300 орчим жилийн турш судлагдаж байгаа юм. Археологчид уг чулуун хавтанг хүрэл, төмрийн үеийн олдворууд илэрдэг Таштык археологийн соёлын (МЭ I-VII зуун) сууринг судалж байхдаа олжээ.
Нийт 14 шатсан байгууламж илэрсэн бөгөөд эндээс Таштыкийн соёлын хувьд илэрц арвин байда хөлөг онгоц, сумны хошуу, тэмдэг бүхий хунчир, металл бүтээгдэхүүн илэрсний зэрэгцээ өвөрмөц дүрс бүхий чулуун хавтан. Хавтан дээрх зургууд тодорхой орон зайг харуулж байна. Үүнийг энэ соёлыг тээгчид мэддэг байсан” хэмээн археологчид үзэж байгаа аж.