Эрдэмтэд ашигласан маск болон эмнэлгийн хаягдлаар батерей үйлдвэрлэхийг санал болгож байна

2022-01-29 17:54
04

Оросын Үндэсний судалгааны технологийн их сургууль (МИСИС)-ийн эрдэмтэд АНУ, Мексикийн багтай хамтран ашигласан эмнэлгийн маск, эмийн савлагаанаас батерей гаргаж авах шинэ технологийг боловсруулжээ. Устгахад хэцүү хог хаягдлыг түүхий эд болгох боломжтой гэсэн зохиогчдын судалгааг Journal of Energy Storage сэтгүүл нийтэлжээ.

МИСИС-ийн судлаачдын үзэж байгаагаар коронавируст тахал дэгдсэнээс хойш манай гаригийн оршин суугчид сар бүр 130 тэрбум гаруй амны хаалт хэрэглэж байгаа бөгөөд энэ нь олон зуун тонн полимер хаягдал болж хувирч байна. Тэдгээрийг шатаах үед хорт хий ялгардаг тул эдгээр хог хаягдлыг дахин боловсруулах онцгой асуудал тулгарч байгаа.

Тиймээс эмийн савлагааны хаягдлыг бүрхүүл болон хэрэглэсэн маскнаас хэмнэлттэй батерей үйлдвэрлэх шинэ технологи боловсруулсан бөгөөд батерей үйлдвэрлэх гол түүхий эдээр эмнэлгийн хог хаягдлыг худалдаж авахад л хангалттай гэж судалгааны баг үзжээ.

Энэ аргаар хүнд металлаар бүрсэн уламжлалт баттейнаас нимгэн, уян хатан, нэг удаагийн хямд өртөгтэй батерей үйлдвэрлэж болох гэнэ. Шинэ батерейг бүтээгчдийн үзэж байгаагаар бүтээгдэхүүнийг гэр ахуйн хэрэгсэл, цагнаас эхлээд чийдэнд хүртэл ашиглаж болох юм байна.

Судлаачид шинэ технологийг ашиглан цаашид цахилгаан тээврийн хэрэгсэл, нарны цахилгаан станц болон бусад хэрэглээний батерей үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.