Т.Доржханд: Улс төрд бидэнд “сайн ах” бараг байгаагүй ч бид дараа үеийнхэндээ “сайн ах” байхын төлөө хичээнэ

УИХ-г гишүүн Н.Учралын тойргийн иргэддээ тавгийн идээ тараасан дүр зураг цахим сүлжээний сэдэв болоод байгаа билээ. Уг үйлдлийг нь шүүмжилсэн Доржханд гишүүнийг “Нэг ч хууль санаачлаагүй поп нөхөр” хэмээн эгдүүцлээ илэрхийлсэн.
Тэгвэл үүнд хариу тайлбар болгож Т.Доржханд өөрийн байр сууриа цахим хуудастаа илэрхийлжээ. Тэрбээр “Н.Учрал гишүүн маань чуулганд хүчтэй мэдэгдэл хийж, сошиалаар мундаг сэвэгджээ. Уг нь залуу гишүүн алдаагаа засаад явна биз дээ гэсэн хүлээлттэй байтал Т.Доржханд ганц ч хуулийн үг, үсэг санаачлаагүй, ажил хийдэггүй нөхөр гээд зарлаад, зарчим биш хувь хүмүүсийн асуудал болгочихлоо. Хэрэв хариу өгөхгүй бол ХҮН-ын залуус ажилгүй, арчаагүй гээд нийгэмд ойлгогдох тул журмын нөхдийнхөө хүсэлтээр энэ постыг оруулж байна. Миний хувьд гишүүн болсноос хойш хулгай хийдэг өмнөх үеийнхэнтэй тэмцэж ирснээс биш дараа үеийнхэндээ боломж олгоно гэсэн байр суурьтай байдаг. Улс төрд бидэнд “сайн ах” бараг байгаагүй ч бид дараа үеийнхэндээ “сайн ах” байхын төлөө хичээнэ” гэжээ.