Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 513,596,733.29 төгрөгийн үнийн дүн бүхий 1,481,331 ширхэг хувьцаа арилжигдсэн байна.
Ингэхдээ 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн хувьцааны ханш тогтвортой байжээ.
Үүнээс “Жидакс” ХК (SOH +15.00%), “Хот девелопмент” ХК (SDT +14.99%) болон “Бөөний худалдаа ” ХК (BHL +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хархорин” ХК (HHN -13.04%), “Ариг гал” ХК (EER -9.36%) болон “Талх чихэр” ХК (TCK -9.21%) хувьцаа хамгийн их уналттай гарсан байна.
Хөрөнгө оруулалтын хоёр сангийн 25,748 ширхэг нэгж эрхийг 9,726,265 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 195 ширхэг үнэт цаасыг 19,498,050 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.99 хувиар буурч 41,324.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5.8 их наяд төгрөг болсон байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж