Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан ч эргэн төлөлт хийлгүй Шүүхийн хаалга татаж байгаа “Нүүдэлчин” компанийн хүргэн, эрх баригч намын генсек асан, БСШУ-ны сайд, асан УИХ-ын гишүүн асан, АНУ дахь Монгол Улсын Элчин сайд асан нөлөө бүхий улс төрч Ё.Отгонбаяр мэдээллийг цацсан сэтгүүлчдийг “ална” хэмээн заналхийлсэн нь олон нийтийн дунд багагүй яриа дэгдээлээ.
Зарим нь Ё.Отгонбаярыг “хүн ална” гэж хэлэхээргүй, дипломат зантай гэж үзсэн бол зарим нь заналхийлэл нь нэгэнт баталгаажсан учраас уучлах арга байхгүй хэмээн үзэж байв. Юутай ч Ё.Отгонбаяр энэ үйлдлийнхээ араас уучлал гуйж, сэтгүүлчдийг “ахын дүү” хэмээн хайрласан бол зарим эх сурвалж түүнийг “дарамтлах ажилд гаршсан этгээд” хэмээн үзжээ.
Тухайлбал олон нийтийн ФБ сүлжээний Davaa Bold хаяг “Ахыг сайд байхад тендер авсан нэг компани ёндоон дээрээ мурихаар нь ах хүү атмаанууд хөлсөлж Энхтайвны гүүрэн дээрээс унагаж ална гээд үсдээд дүүжилж байгаад алаагүй гэсэн. Ах хүү алдагийн даваан дээр амийг нь хэлтрүүлдэг байдаг байгаа шүү” хэмээн мэдээлжээ.
2010-аад оны үед Энхтайвны гүүрнээс хэн нэг нь хүн дүүжилсэн тухай мэдээлэл яригдаад өнгөрч байсан бол ФБ-д мэдээлэл тавигдсан пост доор иргэд 200 сая төгрөгийн асуудал яригдаж байсан, Налайхын алдарт уяач Цогнойжамцыг дарамталсан гэх мэт мэдээллийг тэмдэглэн үлдээжээ.
Олон нийтийн сүлжээний энэ халуун сэдэвт одоо Ё.Отгонбаяр өөрөө хариулт өгөх л дутуу байна.
4 comments
Сэтгүүлч Долгионоор дамжуулж хятад компаниас хахууль авч явсан нь нотлогдож өайв
Хулгайч хөрөнгөө хураалгаад өрөө төл. Ард түмний мөнгө болохоос энэ эргүү тийм их хөрөнгө байхгүй. Эхнэр сольсон хүчирхийлэгч. Шорондоо ор
Ямар ч үлгэр дуурайл байхгүй төрд олон жил буг болсон иймэрхүү нөхөд олон байгаа шүү .ер нь авгай хүүхэн соисон үр хүүхэд өнчрүүлсэн эргүүнүүд Улс төр. Эх орон. Бусад ард түмэн гэж донгодох хэрэг байхгүй.
шуналтай хар шаар вэ. ханаж цаддаггүй энэ хэдэн улс төрчид, асангуудаас яаж улс минь салж, хөгжих юм болдооо!!!!