Өнөөдөр /2022.01.26/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх, чадварын тайланг танилцуулсан байна.
Тус судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан “Энэ тайланг гаргаад арав гаруй жил болж байна. Судалгааны хүрээнд аймгуудыг 175 төрлийн үзүүлэлтээр үнэлдэг. Энэ удаагийн тайланд нэг онцлог зүйл харагдсан нь, аймгууд цар тахалд дасан зохицож, амьдралын шинэ хэв маягийг бий болгохоор хичээж эхэлжээ” гэлээ.
Өнгөрсөн жилийн тайланд өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлсэн бол энэ удаа Дорноговь аймаг тэргүүлсэн байна. Үүнд нь тус аймгийн хөрөнгө оруулалтууд болон дэд бүтцийн хөгжил нь нөлөөлсөн гэж П.Цагаан онцоллоо.
Бусад аймгуудын хувьд:
- Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд удаалан тэргүүлсэн бол
- Дундговь, Завхан, Булган аймаг сүүл мушгисан байна.
Лиценз, тусгай зөвшөөрөл олгоход:
- Дорноговь хамгийн сайн, Архангай хамгийн муу
Шударга өрсөлдөөнд орчин:
- Сэлэнгэ хамгийн сайн, Өвөрхангай хамгийн муу
Жендерийн эрх тэгш байдал:
- Архангай хамгийн сайн, Хэнтий хамгийн тааруу
Аймгуудын өрсөлдөх чадварын дундаж оноо өнгөрсөн жилийнхээс 9-өөр нэмэгдсэн байна.