Гэрэл зургийг Н.БАТХҮРЭЛ
Ачаа барааны татан авалтыг сайжруулах, эрчимжүүлэх талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ээс хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус нийгэмлэгийн орлогч дарга Д.Амарбаясгалан танилцуулав. “Эрээн хотын өргөн царигийн парк дээр нэгдүгээр сарын 19-нөөс тав хоногийн хугацаанд ариутгалын иж бүрэн системийг ашиглалтад орууллаа.
Өнөөдөр бидэнд ирсэн мэдээллээр энэ сарын 26-27-нд шилжих 00:00 цагаас эхэлж, галт тэрэг солилцооны ажиллагаанд хэсэгчилсэн хоригийг авч, төмрийн хүдэр, уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэс зэрэг ачааг төмөр замаар авч эхэлнэ гэсэн.
Нэгдүгээр сарын 28-нд Хөх хотын төмөр замын ТУЗ-ийн дарга, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар цахимаар уулзаж, өргөн царигийн вагоноор Монгол Улсад ирэх импортын ачааг ачих үйл ажиллагааг эцэслэн тохирно” гэлээ.
3 comments
МТЗ ачилт хийх үү
Цахим шуудангаа шалгана уу…
Цахим шуудангаа шалгана уу…