2022 онд хоёр удаа нарны хагас хиртэлт болох юм байна. Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 1-ний 04.46 цагт нарны хамгийн их хагас хиртэлт болох юм байна. Гэвч энэ хиртэлт дэлхийн өмнөд хэсэгт явагдах тул манай улсад үзэгдэхгүй аж. Дараагийн нар хагас хиртэлт 2022 оны аравдугаар сарын 25-нд Улаанбаатарын цагаар 18.58 цагт болно.  Улаанбаатарт нар 17.47 цагт жаргах тул Улаанбаатар хотод үзэгдэхгүй бөгөөд Завхан, Говь-Алтай аймгуудын баруун хэсэг болон Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад энэхүү нарны хагас хиртэлт үзэгдэх аж.

Сонгож авсан суурин газар, хиртэлтийн үзэгдэх хэмжээ

Увс аймгийн Улаангом 0.16

Ховд аймгийн Ховд 0.24

Баян-Өлгий аймгийн Өлгий 0.34

Баян-Өлгий аймгийн Цагаангол Цэнгэл сум 0.40

Мөн энэ онд хоёр удаа сарны хиртэлт болох юм. Эхнийх нь 2022 оны тавдугаар сарын 16-нд 10.28 цагт эхэлж, 13.54 минутад дуусна. Харин хамгийн их бүтэн сар хиртэлт 12.11 цагт болох аж. Энэ өдөр сар 20.50 цагт мандах тул хиртэлт үзэгдэхгүй аж. Дараах нь 2022 оны арваннэгдүгээр сарын 8-ны сарны бүтэн хиртэлт юм. Сар энэ өдөр Улаанбаатарын 17.16 цагт мандах тул сарны сүүмгэр болон хагас хиртэлтийн эхлэл үзэгдэхгүй. Сар тэнгэрийн хаяанаас хагас хиртсэн байдлаар мандах бөгөөд хамгийн их бүтэн хиртэлт 18.59 цагт болж, 20.49 цагт хагас хиртэлт, 21.56 цагт сүүмгэр хиртэлт дуусна. Энэхүү хиртэлтийн хугацааг тодорхойлохдоо Улаанбаатар Одон орон судлах оргилын байршлаар тооцсон байна. Энэ жилийн хаврын тэнцэл гуравдугаар сарын 20-нд болох бол намрын тэнцэл есдүгээр сарын 23-нд тохиох юм байна.

Хаврын тэнцэл: 2022.03.20 23.34 цаг

Зуны нар буцах өдөр: 2022.06.21 17.14 цаг

Намрын тэнцэл: 2022.09:23 09.05 цаг

Өвлийн нар буцах өдөр: 2022.12.22 05.49 цаг

(Улаанбаатар Одон орон судлах оргилын байршлаар хугацааг тооцжээ)

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн