Хятадын нийслэл Бээжингийн Фэнтай дүүрэгт коронавирусын халдварын 25 тохиолдол илэрсэний дараа оршин суугчдыг COVID-19-ийн шинжилгээнд хамруулж эхэллээ гэж Associated Press ням гаригт мэдээлэв. Хотын эрх баригчид Фэнтай орчмын оршин суугчдад хотоос гарахгүй байх үүрэг өгчээ.
Тус дүүргээс гадна Бээжингийн зарим бүсэд халдварын 14 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор хотын эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа хоёр сая орчим хүнийг COVID-19 халдварын шинжилгээнд хамрагдах болжээ.
Бээжингийн Өвлийн Олимп хоёрдугаар сарын 4-нд эхлэх гэж байна. Олимпийн наадамтай холбогдуулан Хятадын эрх баригчид коронавирусыг үл тэвчих бодлого баримталж буйгаа зарласан. Тус улсын эрх баригчид вирусын халдвар дамжих гинжийг хаахын тулд хамгийн шийдэмгий, хатуу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.