ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан багийнхан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2022-01-22 20:481min0
23bad3_Screen_Shot_2022-01-22_at_17_38.31_x974

ЭМЯ болон МХЕГ-ын хамтарсан багийнхан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Ковид-19-ийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллаа. Энэ үеэр мөн Баянгол дүүргийн КОВИД-19-ийн шуурхай штабт  ажиллан өвчтөнүүдийг эрэмбэлэн  хэвтүүлж буй үйл ажиллагаа, рентген, Ковидын амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Ахмадын эмнэлэгт 150 орыг ЭМ-ийн сайдын тушаалаар дэлгэн ажиллуулж буй юм. Тус эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь 65 наснаас дээш настай, хавсарсан суурь өвчтэй иргэд байв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй, зарим нь вакцины 2 тунд хамрагдсан болон нэмэлт тун буюу 3 дахь тунг хийлгээгүй байгаа нь хүндрэх шалтгаан болж буйг сэхээний тасгийн эмч онцолж иргэдийг вакциндаа хамрагдахыг хүслээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй