БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдөр Тавантолгой түлш” компанийн баруун болон зүүн бүсийн үйлдвэр дээр очиж ажиллалаа. Агаарын бохирдлыг ганцхан шахмал түлшээр хязгаарлаж болохгүй. Олон асуудал яригдана. Шахмал түлшний асуудал агаарын бохирдлыг бууруулах нэг асуудал мөн.
Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын багийг байгуулж байна. Үүгээр стандартын асуудал хөндөгдөнө. Тэд утааны стандартыг тогтоож, төлөв гаргаж айлын яндангаас гарах утааны стандартыг тогтоох юм. Хамгийн гол нь бүсчлэх хэрэгтэй.
Монгол Улсад 1.2 сая авто машин байгаагаас 625 мянга нь Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байна. Коронавирус анх гарж байх үед иргэд гэртээ байсан учраас утаа бага байсан. Тиймээс БОАЖ-ын дэд сайд Г.Түдэвдоржид дараах чиглэлийг өгсөн.
- Нам даралтын зуухыг бүгдийг нь цахилгаан, газан, хийн хэлбэрт шилжүүлэх
- Авто машинаас ялгарч байгаа утааны асуудалд шийдэл олох
- Орчны бохирдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг бүрдүүлэн ажиллахыг үүрэгдлээ.
Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуусан юм. Энэ үеэр асуусан асуулт хариултыг хүргэе.
-Зарим иргэд Богд уулын энгэр зэрэг газар олгох боломжгүй бүсэд газар авсан байдаг. Эдгээрийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу?
-Тусгай зөвшөөрөлтэй асуудал руу орж арай амжаагүй байна. Үүнийг судалгаа шинжилгээний дараа шийдэгдэнэ.
1 comment
БОАЖ.н сайд боллоо гэж бодсон чинь айлын яндан хөөлөгч болцын биш үү энэ банди