Дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоолоо

2022-01-21 09:531min0
R (33)

Коронавируст халдварын улмаас өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болжээ. Тус хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон info@supremecourt.mn цахим хаягаар хүлээн авах аж. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлэх шаардлагатай. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Улсын дээд шүүхээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй