Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалт тогтоосон.
Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр товлон зарласан Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хуралдах боломжгүй болсон тул хойшлуулжээ.
Энэ хурлаар МАН болон АН-ын хүсэлтүүдийг хэлэлцэх байсан юм.