2022-01-19 18:081min00

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх бүтээн байгуулалтын төслийн сонгон шалгаруулалт явагдана

xtp4my_133663285_202599568195442_7282932474272424704_o_x974

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр дэмжлэг үзүүлэх бүтээн байгуулалтын төслийн саналыг хүлээн авч эхэлжээ. Саналыг нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-н хүртэл хүлээн авах юм байна.

“Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна” хэмээн хуульд заасан болохыг ХНХ-ын сайд мэдээлж байв.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авах боломжтой.