Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүнсний 4”-ийн ойролцоо Өлзий төвийн уулзварт, зорчигч тээвэрлэж явсан гурван автобус, гурван суудлын автомашинууд хоорондоо мөргөлдсөн осол гарчээ.
Ослын улмаас дөрвөн хүн гэмтсэнээс 46 настай эмэгтэйн нуруу гэмтэж, ГССҮТ рүү хүргэжээ. Тухайн гэмтсэн иргэн гаднаа ямар нэг ил харагдах гэмтэл шархгүй байсан байна. Одоогоор биеийн байдал хэвийн байгааг эх сурвалж хэлэв.