Коронавирусийн эсрэг вакцины дөрөвдүгээр тунд 3641 иргэн хамрагджээ

2022-01-18 15:251min0
0uczrd_covidvaccine1_327257834_x974

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 97, хоёрдугаар тунд 108, гуравдугаар тунд 2606, дөрөвдүгээр тунд 3641 нийт 6452 иргэн хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 50.8 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 3.3 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3025 жирэмсэн эх, 12-15 насны 68459 хүүхэд, 16-17 насны 26999 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй