Замын-Үүд хүртэлх богино тээвэрт сонгон шалгарсан гурван компанийн 50 автомашиныг ашиглаж байна

2022-01-18 13:511min0
pamksn_271930410_4996888426997826_5622885380241243295_n_x974

“Хилийн 0 цэгээс Замын-Үүд хүртэл тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг ямар шалгуураар сонгосон юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга дараах хариултыг өгөв.

Тэрбээр “Өмнө нь халдвар хамгааллын дэглэм алдагдаад хариуцлагагүй байсны улмаас хилээ бид гурван сар хаалгасан. Тиймээс богинын тээвэр буюу хилийн 0 цэгээс Замын-Үүдийн ложистикийн бүс хүртэл нарийн дэг журамтай, халдвар хамгааллын бүс бий болгож төрөөс ачаа тээвэрлэлтийг нь зохион байгуулж байна.

Ингэхдээ автомашинуудын паркийг нь сонгон шалгарсан гурван компаниас бүрдүүлсэн бөгөөд хэл ам гарах учраас Замын-Үүдэд бүртгэлтэй байсан 5,000 гаруй компаниас аваагүй. Цоо шинэ машинтай чадвар бүхий гурван компаниас 50 автомашин сонгон шалгаруулаад ашиглаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй