Ахмадын холбоо: Тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Монголын Үйлдвэрчний эвлэлийхолбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнөөдөр нийт ахмадуудын 80 хувь нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Ахмадууд тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэх санал хүсэлтийг манай холбоонд олон жил дараалан хүсэлт тавьж байгаа. Өнөөдөр өргөн хэрэглээний 21 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Бид засгийн газарт тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж буй. Бүх ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг 10 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр нэмэгдүүлж тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх хэрэгтэй. Бидний зүгээс ирэх сараас эхлэн тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг шаардаж байна” гэлээ.