Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 22, хоёрдугаар тунд 40, гуравдугаар тунд 782, дөрөвдүгээр тунд 1004 нийт 1848 иргэн хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь нэгдүгээр тунд, 71.9 хувь нь хоёрдугаар тунд, 50.5 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 2.9 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3024 жирэмсэн эх, 12-15 насны 68451 хүүхэд, 16-17 насны 26991 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.