Казахстан улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Д цагдаагийн байгууллагад саатуулагдсан байжээ

2022-01-13 11:261min0
download

Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад ирээгүй талаар Казахстаны Нурсултан дахь Элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт гэр бүлээс нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Казахстаны холбогдох байгууллагуудад алга болсон иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлтийг ГХЯ-аас тавьсан.

Эрлийн ажлын үр дүнд тухайн иргэн цагдаагийн байгууллагад түр саатуулагдсан болохыг тогтоожээ. Тус иргэн Алматы хотод болж байгаа жагсаалд оролцсон байж болзошгүй учраас мэдүүлэг авч түр саатуулсан бөгөөд гэм буруутай гэж үзээгүй учраас тус иргэнийг өчигдөр сулласан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй