Баянхонгор аймгийн иргэд өнөөдөр /2021.01.11/ хэвлэлийн хурал зарлалаа. Энэ үеэр Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын малчдын төлөөлөл үнэт эдлэл, хөөрөг эгнүүлэн тавьж хэвлэлийн хурлаа эхэллээ.
Энэ үеэр Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “2010 оноос хойш алтны бүслүүр Баянхонгор аймгаас оллоо хэмээн мэдээлэл гарсан. Маш их мөнгө босгож, манай нутгийн удирдлага болон Засгийн газрыг авилгадлаа. Энэ ажлыг хийж байгаа “Эрдэнэ Монгол” компани нутгийг маань тонож байна. Толгой компани нь Канадад байдаг. Тэд Өмнөговийн дараа ордог Баянхонгор аймгийн түүхт Сэгс цагаан богд найраглалд гардаг мазаалай, ховор амьтадтай бэлчээрийг маань ухах гэж байна. Оюутолгойгоос дөрөв дахин том бүлэг орд байдаг. Стратегийн ордос нуухын тулд зургаа жижиглэж төлөвлөгөө гаргасан. Нэг лицензийн нөөц нь 10 тонн. Хамгийн анх 7 тоннын нөөц батлагдаж байсан боловч 50 гаран тонныг гаргаж авсан. Алт ухаад хөгжсөнгүй. Гэвч нутгийг маань сийчих нь. Бөмбөгөр сумыг ухаад баахан нүх үлдээсэн. “Эрдэнэ Монгол” компани цианит хэрэглэж алтыг чинь ухна гэдгээ шууд хэлсэн.
Тэд боловсон байдлаар шат шатанд нь авлига өгсөн. Малчдад хүнс өгсөн. Залууст тэтгэлэг гэж 500 мянган төгрөг дансанд нь шилжүүлсэн. Аймгийн удирдлагад 28 тэрбумын авилга өгнө гэдгээ хэлсэн. 2.8 тэрбум нь дансанд нь шилжсэн. Сумын удирдлагуудын зөвшөөрлийг аваагүй. Манай нутагт л ингэж хүч түрж авлигадаж байхад лиценз гаргуулах том шийдвэрийг гаргуулахын тулд маш их авлига явж байна. Бид төр засагтаа бурхан шүтээн, үнэт эдлэлээ өгье нутгийг минь л битгий ухаач. Дэлхийд ганцхан үлдсэн мазаалайн бэлчээрийг битгий ухаач . Бид үнэт эдлэлүүдээ цуглуулаад аваад ирлээ. Үүнийг бид нутгийг минь ухуулахгүйн тулд та нарт авлигыг нь өгчихье” гэлээ.