2022-01-11 11:121min00

Канадад тархины үл тайлагдах өвчин залуучуудын дунд дэгдэж байна

728x487_1_5f18abb1f18a7f1622e26f52583c0c7c@4120x2754_0xac120003_16071241561636618101

Канадын Нью-Брансуик мужид мэдрэлийн хачирхалтай өвчин гарч, хүний оюуны чадварыг бууруулж эхэлжээ. Энэ өвчин залуучуудад ихэвчлэн тохиолдож байгааг The Guardian хэвлэлд мэдээлжээ.

Эмч нар энэ өвчний цаад шалтгааныг олж тогтоохоор хоёр жилийн турш ажиллаж байна. Ямартай ч залуу хүмүүс илүү өртдөг, өмнө нь ямар нэгэн хүндрэл, архаг хууч өвчингүй хүмүүс тусдаг болох нь тогтоогджээ.

Өвчтөнүүдэд эхлээд оюуны чадавх нь огцом буурах, жин хаях, булчингаар хүчтэй өвдөх шинж илэрдэг. Түүнчлэн тэнцвэр нь алдагдаж, зарим нь хий юмс үзэгддэг байна. Эрдэмтэд энэ өвчнийг Кройцфельдт — Якобын өвчин, түүнчлэн үхрийн галзуу хэмээх 100% үхэлд хүргэдэг өвчинтэй харьцуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй