Замын-Үүд боомтод үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд Таньжин болон бусад газраас манай улс руу импортлогдох гэж байгаа бараа, чингэлэг төвлөрч байгаа. Эрээний гаалийн хашаанаас “Сино транс” гэдэг компани дотооддоо тээвэр хийх эрх авсан юм билээ. “Сино транс” нь ачаа барааг хилийн 0 цэг дээр авчирч өгнө. Тэр цэг дээрээс манай 7,000 орчим жолооч татаж авъя гэж байгаа. Хятадын тал нэг зүйл хэлж байна. Тэд “Танайх 7,000 жолоочийнхоо халдвар хамгааллын дэглэмийг сахиулж чадах юм бол манайх Эрээнээс хилийн 0 цэг хүртэлх тээвэрлэлт хийе” гэсэн. Энэ ямар ч боломжгүй.
Тэгэхээр Засгийн газар тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын жолооч нараар хилийн 0 цэгээс дотогш Замын-Үүдэд хүргүүлье. Түүний дараа Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл үнэ ханшаараа уралдаж, тээврээ зөө гэж байгаа юм. Энэ бол Засгийн Газар асуудлыг шийдвэрлэхийн төлөө хийж байгаа алхам гэж үзэж байгаа. Энэ ажлыг маргаашаас эхлүүлнэ.
Өөрөөр хэлбэл, бид 7,000 хүний халдвар хамгааллыг сахиулж чадахгүй учир 100, 100 хүнтэй хоёр хэсгийг бэлдсэн. Жолооч нар 14 хоногоор ээлжлэн ажиллана.Тавцан түгжигчтэй машин түрээслэх, жолооч нарыг вакумжуулж байрлуулах, нааш цааш нь зөөх шатахууны зардал зэрэгт шаардлагатай тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас төсөвлөсөн гэж би ойлгож байгаа.
100 цэргийн алба хаагч гэж яриад байгаа. Бид хил дээрээ цэрэг армиа аваачиж болохгүй дүрэм журамтай. Тиймээс энэ нэршил олон улсын түвшинд буруу ойлголт төрүүлнэ. Ачаа тээвэр зөөхөд цагдаа, хилийн цэрэг, онцгой байдлын ахлагчаас дээш цолтой мэргэжлийн жолооч нарыг зохион байгуулалтад оруулж ажиллуулна.
Замын-Үүдэд тээвэр эрхэлдэг жолооч нар аа, уучлаарай. Үүнийг хийж үзэхээс өөр арга алга. Ингэхгүй бол айлын тал биднийг өвчин халдаагаад байна гэдэг зүйл яриад байна. Тиймээс маргаашаас туршилтын тээвэр эхэлнэ” гэлээ.
5 comments
Болж бна энэ ёстой зөв замын үүдийн жолооч нар арай л даварсан байгаа шүү гай л байна шүү та нарын шуналаас болж энд ард түмний бараа бүтээгдэхүүн асар өссөн хүн бай хүнлэг бай
Ченж нэртэй ард түмнээ боддоггүй өөдгүй юмнуудыг өөгшүүлээд хэрэггүй.зөв арга хэмжээ авсан бна.ашгүй.
Тэр дунд ямарч хавьтал үүсэхгүй. Хятадууд чингэлэг буулгаж орхиод явсны дараа монгол очиж авч байгаа ш дээ. Худлаа юм зохион байгуулж илүү зардал гаргахаа болих хэрэгтэй наад 100 хүн чинь Короно байхгүй гэж хэн батлах юм. Үнэ ханшийн хувьд хятадууд ачааны эзнээс 1м³ ачааг 4000 юаниар ачиж байгаа юм байна лээ. Тэр мөнгө бүгд хятадын хоол. Манайх болохоор улсаас их мөнгө гаргаад ч барааны үнэ буухгүй. Тэгж байхаар хэдэн муу жолооч нараа ачааг нь зөөлгөсөн бол хужаа нараас 5 цаасны нь эргүүлж авах байсан байх.
Илүү 100.н жолооч аваачиж ажил амьдралыг нь алдуулж байхаар ашиг орлого ажилгүй байгаа 7000.н жолоочоосоо тусгаарлаад явуулж болоогүй юм уу бүгд өөрийн гэсэн унаа тэрэгтэй зарлагагүй тэр олон ХЦА машин хаанаас гараад ирэв яагаад шөнө улсын дугаар солив эзэмшигч нь хэн бэ
Тэг цэг дээр номерийн үйлдвэр бүртгэлийн газартай болцийм уу 24.н цагаар ажилладаг энгийн дугаартай ороод л ХЦА энэ одоо Халтар Цагдаа Амарсайхан гэсэн дугаар байх оо арай л дээрэнгүй байгаа юм эд олсон ашигаа хувааж гударна