Жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ)-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы томилгоог батламжиллаа

2022-01-07 14:471min0
176057651_773928276643989_544003333172799057_n-760x490

Жижиг, дунд үйлдвэрийн (ЖДҮ)-ийн газрын дарга Я.Эрдэнэсайханы томилгоог Засгийн газрын нэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эрхэлж байсан албан тушаалд нь жинхлэн томилсон болохыг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Я.Эрдэнэсайхан нь ХААИС, МУБИС, УИХ-ын Тамгын газар, ГИХГ зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан. Мөн ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЖДҮҮХоршооны Бодлогын хэрэгжилтийн газрын даргаар 2017 оноос хойш ажиллаж байсан туршлагатай юм байна.