Иргэний хөдөлгөөн төрийн бус байгууллагууд нэгдэж Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлыг тарахыг шаардан жагсаал зохион байгууллаа.
“NoDoubleStandart” “Тэвчээр тасарлаа” “Хэвтүүл хөдөлгөөн” “Ардчилсан Залуусын Холбоо”-ны залуу гишүүд нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрыг огцрох хүртэл тайван жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна.
“Хэвтүүл хөдөлгөөн”-ийн зохицуулагч А.Цэрэнбат
“Өнөөдөр олон хөдөлгөөний залуучууд нэгдэн нэг байр суурь дээр тогтоод байна. 2020, 2021 он бол хүний эрхийг хязгаарласан, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дампууруулсан, тэр тусмаа эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан жилийг болоод өнгөрөөж байна хэмээн ярьж байна. Иргэний нийгмийн залуучууд энэ мэтээр үзэл бодлоо илэрхийлж болох ч тэд цуглаан, жагсаалаа Казахстанд болж байгаа үйл явдалтай зүйрлүүлэн ярьж байгаад олон нийт таагүй хандаж байна.
1 comment
Tenegteecgee boli