2022-01-07 08:551min08

Алматы хотод хүчний 13 дайчин амиа алдсаны 2-ынх нь толгойг тасалжээ

02

Алматы хотод терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилсээр байна. Хотын комендантууд хууль сахиулагчдыг хөнөөсөн явдал нь хот руу дайрсан дээрэмчдийн бүлэглэл алан хядах, хэт даврах шинжтэйг харуулсан үйлдэл боллоо гэжээ.

Алматы хотод хууль сахиулахын 13 ажилтан жагсагчидтай мөргөлдөж амиа алдсанаас 2-ынх нь толгойг тасаджээ. Энэ талаар хотын комендатураас мэдээлснийг “РИА Новости” мэдэгджээ. Казахстаны төрийн “Хабар 24” суваг нэг цагдаагийн толгойг тасалсан гэж мэдээлж байсан юм. Энэ сувгийн сайт VPN-ээр нээгдэхгүй, нэгдүгээр сарын 5-наас мэдээлэл нь шинэчлэгдэхээ болжээ.

“Интерфакс” агентлагийн мэдээллээр Алматы хотод алан хядагчдын гарт хууль сахиулахын 353 ажилтан өртсөн гэжээ.

Хүчнийхэн энэ сарын 6-нд алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагаа явуулж, цагдаагийн байр руу дайрсан хэдэн арван эсэргүүцэгчийг баривчилжээ. Тусгай ажиллагаанд 300 орчим ажилтныг хүч нэмэгдүүлсэн байна.

Эх сурвалж: FOCUS