Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт 15 настай охин нэгдүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг орчим гэрээсээ дэлгүүр орох гэж гараад сураггүй болсон. Эрэл орон нутагт тухайн өдрөөс 28 машин, 40 гаруй хүний бүрэлдхүүнтэй үргэлжилсэн ч сураг гараагүй. Мөрөн суман дахь эрлийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 05-ны шөнө зогсоожээ.
Учир нь хайж буй охины Улаанбаатар хотод явж байна гэсэн мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, “БЗД-ийн нэгдүгээр хороонд 92 дугаар байрын нэг давхарт орой айлын хаалга тогшоод “Би хөдөөнөөс ирсэн хүүхэд юмаа автобусанд явж байгаад утсаа алдчихлаа. Танайд хонож болох уу” гэсэн байна. Тухайн айл нь манайх жаахан хүүхэдтэй болохоор хонох боломжгүй. Хажуу талд цагдаагийн байр байгаа. Эгч нь цагдаа дуудаад тэнд хонуулах уу” гэхэд “Үгүй үгүй, цагдаа хэрэггүй” гээд гараад явсан байна. Охин энэ үед “Манай эгч энд амьдардаг юм” гэж хэлсэн байна. Мэдээлэл өгсөн иргэн хайж байгаа охин яг мөн байсан гэж хэлсэн учир ар гэрийнхэн нь эрлээ Улаанбаатар хотод үргэлжлүүлэхэээр явсан байна. Иргэд та бүхэн охиныг харвал 92069721 85206966 98022002 90576161 98984034 дугаарт мэдээлэл өгөөрэй. Гэрээсээ гарахдаа харааны нүдний шилтэй, цэнхэр юүдэнтэй куртик, цэнхэр өмд, хар адууны арьсан гуталтай явсан байна. Охиныг Улаанбаатар хотод харсан гэдгээ гурван ч иргэн утсаар мэдээлжээ.