Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж дээрэмдсэн хэргийг үйлдсэн этгээдүүдийд олж тогтоосон. Тэдгээр хүмүүсээс алдагдсан гэх 1,2 төгрөгөөс одоогийн байдлаар 848 сая төгрөгийг хураана авчээ.
Тус хэргийн талаар тодруубал Энэ сарын 3-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхонд оршин суух гадаад улсын иргэн халдлагад өртөж, 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн талаарх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг яаралтай зохион байгуулж, гадаадын иргэнийг бүлэглэн дээрэмдсэн таван иргэнийг баривчилсан. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
3 comments
400 сая нь Цагдаагийн гараар орждээ хоорхий
Хятадуудыг зодсон дээрэмдсэн хэргүүдийг яасан шуурхай олж байна аа Тэгээд яахаараа монгол хүүхдүүд алга болсон хэргийг өдий хүртэл олж чаддаггүй юм бэ сэтгэл алга уу
Зөв бичээч