Хөдөлмөрийн шинэчилсэн хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд буй.
Хөдөлмөрийн шинэчилсэн хуульд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ үгээр, биеэр, цахимаар болон бусад аливаа хэлбэрээр дараах байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно гэж заасан байна. Үүнд,
- Зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх
- Хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах
- Энэ хуулийн 6.1-д заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх гэжээ.
Тэрбээр “Мөн ажил олгогч ажлын байранд дээрээ хүчирхийлэл, бэлгийн дарамт учруулсан бол яаж шийдэх вэ гэдгээ эсхүл урьдчилан сэргийлэх дүрэм журмыг байгууллагадаа тогтоох ёстой. Тогтоогоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Түүнчлэн хувь хүний нууцыг хадгалж, хамгаалахтай холбоотой зохицуулалт орсон байгаа. Өөрөөр хэлбэл, ажилтны талаарх мэдээллийг хязгаартай цуглуулах ёстой. Ажил үүрэгтэй харилцах зорилгогүй бол ажилтны хувийн мэдээллийг нь цуглуулахгүй байх хэрэгтэй” гэв.