Шинэ оны босгон дээр эх орондоо бүл нэмж, 189 шинэ хүн мэндэлжээ. Үүнээс найман хүүхэд өрх, сумын эрүүл мэндийн төвд, 100 нь аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 32 нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төрсөн бол 49 нь бусад газар мэндэлжээ. Тэдний дунд нэг төрөлт ихэр байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.