Энхийг сахиулагчдаас нэмж халдвар илэрсэн ч Омикрон хувилбар бүртгэгдээгүй байна

2022-01-03 14:201min0
472

Эрүүл мэндийн яамнаас вакцины нэмэлт тун болон Омикрон хувилбарын талаар мэдээлэл хүргэж байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн 244 алба хаагчаас эхний шинжилгээгээр 120 нь эерэг гарсан. Алба хаагчид нэг онгоцоор ирсэн учраас халдвар тархах эрсдэлтэй байсан. Ингээд дахин шинжилгээ авахад эерэг гарсан алба хаагчид нэмэгдсэн. Ирэх замдаа онгоцонд халдвар авсан гэсэн үг. Одоогийн байдлаар тэдгээр алба хаагчдаас Омикрон хувилбар илрээгүй байна. Энхийг сахиулагчдаас нэмж халдвар илэрсэн тул тэднийг 147 хоногийн хугацаатай тусгаарласан. Тусгаарлалтын хугацаа эхнээсээ дуусаж байгаа” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй