Өнөөдөр цусаа бэлэглэх өдөр тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 03-ны өдрийг цусаа хандивлах өдөр болгосон билээ.
Иргэдийн өгсөн нэг удаагийн цусаар улаан эс, ялтас эс, сийвэн зэрэг гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
- Ялтас эсийн бүтээгдэхүүн хүний биед 10-12 хоног амьдардаг. Донороос цус авчхаад 3-5 хоног хадгалах боломжтой. Нөөцлөх боломжгүй.
- Сийвэнгийн бүтээгдэхүүнийг таван жил хадгалж болдог болохоор нөөцтэй.
- Улаан эсийн бүтээгдэхүүнийг 21-42 хоног хадгалдаг.
ХЭН ДОНОР БОЛЖ БОЛОХ ВЭ
- 17 нас хүрсэн
- Эмэгтэй бол 45 кг
- Эрэгтэй бол 50 кг дээш биеийн жинтэй
- Өөрийгөө эрүүл гэж боддог ямар нэгэн өвчин зовуурьгүй, аль ч бүлгийн цустай хүн цусны донор болох бүрэн боломжтой.
ЦУСАА ӨГӨХИЙН ӨМНӨ
- Сайн унтаж амрах
- Урд орой нь өөх тос багатай хоол хэрэглэх
- Цус өгөхийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жүүс хэрэглэхгүй байх ёстой
- Спирт хэрэглсэн бол 72 цагийн дараа цусаа өгөх боломжтой” гэсэн юм.
ЦУСАА ХААНА ӨГЧ БОЛОХ ВЭ
Нэр | Хаяг байршил | Цус цуглуулах хугацаа | Ажиллах өдөр |
Баянзүрх цус цуглуулах төв | Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө/Улсын нэгдүгээр төв эмнэлгийн залгаа/ | 08.30-14.00 | Даваа-Баасан |
Сүхбаатар цус цуглуулах төв | Сүхбаатар дүүргийн 1-р хороо, С.Зоригийн гудамж-2,/Улсын хоёрдугаар төв эмнэлгийн зүүн талд/ | 08.30-14.00 | Даваа-Баасан |
Дүнжингарав цус цуглуулах төв | Хан-Уул дүүрэг 2-р хороо, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав салбар/ | 09.00-13.00 | Даваа-Баасан |
ЦУСАА ӨГӨХИЙН ДАВУУ ТАЛУУД