Өмнөд Солонгосоос үл мэдэгдэх этгээд БНАСАУ руу оргожээ

2022-01-03 09:121min0
04

Бямба гарагт үл мэдэгдэх этгээд Гангвон мужийн зүүн хэсгийн саадыг давж, Өмнөдөөс Хойд Солонгос руу дүрвэсэн тухай Ёнхап агентлаг БНСУ-ын цэргийн албанаас иш татан мэдээллээ.

Цэрэггүй бүсэд хүн байгаа эсэхийг тусгай төхөөрөмж бямба гаригийн 21.20 цаг орчимд ажигласан байна. Ням гаригийн өглөө Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин БНАСАУ-д болсон явдлын тухай мэдэгдлийг Солонгос хоорондын зүүн цэргийн шугамаар илгээжээ.

Оргогчийн хувь заяаны талаар Хойд Солонгос талаас ямар нэгэн зүйл мэдэгдээгүй байна. Өмнөд Солонгос, БНАСАУ аравдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Солонгос хоорондын харилцаа холбооны суваг, тэр дундаа цэргийн шугамын хэвийн ажиллагааг сэргээж байсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй