Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагаа 24 дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Энэхүү ёслолын үйл ажиллагааны 2021 оны онцлох “Мэдээллийн технологийн салбарын энтрепренер”-ээр Гэрэгэ Системс ХХК шалгарлаа.
Гэрэгэ Системс ХХК нь 2018 онд анхны Гэрэгэ Киоск төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн бол өдгөө 150 киоскоор 500 гаруй үйлчилгээ үзүүлж 2021 онд нийт 1.2 сая гүйлгээг хийгээд байна.
Мөн Ковидын хүнд хэцүү цаг үед ЭрүүлМН төслийг хэрэгжүүлж, орон даяар 5.3 сая PCR, түргэвчилсэн шинжилгээг цахимжуулж, ковидтой тэмцэх үйлст онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн дан ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй 1200 орчим Гэрэгэ ПОС-оор татвар, даатгал, УБЕГ, худалдааны салбарт үйлчилгээ үзүүлж байгаа нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх гол үзүүлэлт болжээ.
Өнгөрч буй 2021 онд үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж Гэрэгэ Киоск, Гэрэгэ ПОС, Гэрэгэ Финтек, Гэрэгэ Инновац, Смарт Сити, Монита компаниуд үүсгэн байгуулагдаж, групп компанийн засаглалаар ажиллах шинэ түүхийг эхлүүлээд байна.
ГЭРЭГЭ СИСТЕМС ХХК
ҮНДЭСНИЙ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИ