Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн уламжлалт шилдэг бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна.
1942 оноос эхтэй МУЭ нь өдгөө 700 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага болж өргөжсөн. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд ирэх сарын 4-нийг дуустал Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарна.