Монгол Улсад 2021 оны урьдчилсан дүнгээр 305.2 мянган малчин тоологджээ. Үүний 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 124.8 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна.
Нийт малчдын 39.4 хувь нь зээлтэй байна. Зээл авсан малчдыг насаар нь харвал,
- 21 хувийг 25-34 насны,
- 32 хувийг 35-44 насны,
- 27 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.
Тооллогын урьдчилсан дүнгээр нийт малчдын 35.2 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан бөгөөд хамрагдсан малчдын 61 хувь нь 35-54 насныхан байгаа аж.