Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл өнөөдөр хуралджээ.
Энэхүү хурлаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биобэлдмэлийн үйлдвэрийн үйлдвэрлэсэн хүний хэвийн иммуноглобулины бүх цувралыг зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гарч, хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.