2021-12-27 15:191min00

О.Батбаяр: Хугацаа дууссан вакцин байхгүй, 11 сард бүгдийг хэрэглэсэн

958

Энэ оны 12 дугаар сард хугацаа нь дуусах вакцин үлдсэн эсэх талаар УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр тайлбар хийсэн байна.

Тэрбээр “ЭМЯ, УОК-оос арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусах гэж буй олон тун вакцин байгаа талаар мэдээлж байсан. Гэхдээ хугацаа нь дуусах эрсдэлтэй байгаа тэр олон тун вакциныг хамгийн түрүүнд хэрэглээд арваннэгдүгээр сарын дундуур дуусгасан. Тэгэхээр хугацаа нь дууссан ямар нэгэн вакцин байхгүй бөгөөд иргэд вакцинд итгэж болно” гэлээ.