Гадаад улсаас ирж байгаа иргэдийг гурав хоног тусгаарлах болсонтой холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр тусгаарлан ажиглах байраар ажиллахаар сонгогдсон зочид буудлуудын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.
Тэрээр тусгаарлан ажиглах байр, зочид буудлуудад иргэдийг хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангах, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үүрэг чиглэлийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг анхааруулав.