2021-12-23 15:231min00

ШӨХТГ: “АПУ” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ

9

Архины зах зээлд “Апу” ХХК, “Спирт бал бурам” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосныг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөөх Газраас мэдээллээ.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг бүхэлд нь хангаж давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох юм.

Үүнд:

  • Зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох,
  • Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах,
  • Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох,
  • Аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах гэх мэт заалтууд багтдаг аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй