2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 35 минутын орчим Сүхбаатар эргэх депогийн машинч “М” сэлгээ хийж байсан ТЭМ2-1221 серийн илчит тэргийг өртөөний 4-р зам руу гарах үед М33 дохионы дэргэд дайрагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Осолдогч “М” нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 15 минутад ажлаас бууж амарч байх үедээ осолд орсон байна.
Уг болсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хуулийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Осол гарсан даруй УБТЗ-ын даргын тушаалаар ажлын хэсэг гарч холбогдох албаны хүмүүс 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 цаг 30 минутад Улаанбаатар хотоос Сүхбаатар депод очиж ажилласан байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН