Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.