Япон улс коронавирусын “Омикрон” омог дэгдэж байгаатай холбогдуулан өмнө нь хэрэгжүүлж байсан байсан хилийн хоригийг түр хугацаагаар сунгахаар шийдсэн гэж Ерөнхий сайд Фумио Кишида хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр “Бид шинэ оны өмнө болон шинэ жилийн баярын өдрүүдээр нөхцөл байдлыг сайтар хянахын тулд хилийн хоригийг түр хугацаанд сунгаж байна” гэсэн байна. Японы Засгийн газрын тэргүүний хэлснээр, халдварын боломжит замыг эрт илрүүлэхийн тулд улсын хэмжээнд илэрсэн коронавирусын халдвар тус бүрт “Омикрон” омог мөн эсэхийг шалгах аж.
“Омикрон” омгийг илэрсэнтэй холбогдуулан Япон улс оны эцэс гэхэд гадаадын иргэдийн тус улсад нэвтрэх эрхийг чангатгаж, оюутнууд, бизнес эрхлэгчид болон дадлагажигчдад олгосон хөнгөлөлтийг цуцалж, тэдэнд шинэ виз олгохыг хориглоод байна. Мөн өмнө нь олгосон визийг түр зогсоожээ.