Г.Очир-Эрдэнэ хүүгийн хүслийг биелүүлж өвлийн өвөөтэй нь уулзуулсан “Uvertura” хамтлагийнхан Турк улсын Истанбул хотод хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийг баярлууллаа.
Хамтлагийн гишүүн А.Шинэбаяр өвлийн өвгөн болж эмнэлэгт болон гэрт нь очиж бэлэг өгч, баяр баясгалан, итгэл найдвар, урам зориг бэлэглэлээ. Тус хамтлагийнхны хувьд Истанбул хотод энэ сарын 25-нд хамтлагийнхаа тоглолтыг хийхээс гадна Турк улс, Европт амьдарч буй монголчуудын шинэ жилийн баярыг зохион байгуулахаар Турк улсад очоод буй юм.