Дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад 12 хоног ажиллаж, амьдарсан Японы тэрбумтан өчигдөр эх дэлхийдээ амжилттай буцаж иржээ.Бэлэн хувцасны онлайн дэлгүүрийг үүсгэн байгуулагч Юсакү Маезава, түүний туслах Ёозо Хирано, Оросын сансрын нисгэгч Александр Мисуркин нар орон нутгийн цагаар Даваа гарагийн өглөө Казахстаны талд шүхрээр газардсан байна. Газардсаны дараа сансрын нисгэгчдийн эрүүл мэнд хэвийн байгааг Оросын тал мэдээлжээ.

Сансрын нисгэгчдийг тосож авах багийнхан Маезава, Хирано нарт японы уламжлалт гоймонтой шөл бэлдээд байгаа тухай ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагт мэдээлж байв.ОХУ арваад жил завсарласан сансрын аялал жуулчлалын хөтөлбөрөө сэргээсний дараа хамгийн анхны үйлчлүүлэгчид нь япончууд болж байгаа юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн